УИХ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51,3 хувийн ирцтэйгээр 10.30 цагт эхэллээ.
Хуралдааны эхэнд Засгийн газраас наймдугаар сарын 23-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын Тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
Одоо гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ