СЭЛЭНГЭ: Алтанбулаг сум, Номтын аманд 4G сүлжээ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-14 21:57:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, “Номт”-ын аманд 4G сүлжээг өнөөдөр нэвтрүүллээ.

 

Ингэснээр нутгийн иргэдээс гадна аялагч, амрагчид өндөр хурдны интернэтэд, харилцаа холбооны үйлчилгээг ямар ч саадгүй авах боломж бүрджээ.

 

Тус корпорацийн зүгээс Сэлэнгэ аймагт 2021 оноос 14 байршилд шинээр сүлжээгээ оруулсан байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн бүх сум мобикомын сүлжээнд холбогджээ.

 

Мобиком корпораци нь Монгол орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс ийн сүлжээгээ өргөтгөсөөр байгаа ажээ.

 

 

相关新闻