СЭЛЭНГЭ: Хөдөөгийн малчны суурьт Юнителийн 4G сүлжээ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-11 13:35:53

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Ар сүүж”-ийн бригадын орчимд Юнителийн 4G сүлжээ нэвтэрчээ.

 

Хушаат сумын иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу Юнител группээс тус сумын Даагатын амны эхэнд өөрийн сүлжээний антеннаа суурилуулан ашиглалтад хүлээлгэн өгчээ.

 

Уг станц ашиглалтад орсноор Юнителийн сүлжээний хамрах хүрээ нэмэгдэн сумын хуучин төв, Ар сүүж, Бор толгой, Дэрвэдэг” зэрэг орчмын малчид сүлжээнд хамрагдах болсон байна.  

 

Энэ сарын 9-ний өдөр Ар сүүж”-ийн бригадын төв дээр Юнителийн 4G сүлжээг албан ёсоор нээх ёслол болж, Юнител группийн Дархан-Сэлэнгийн бүс нутаг хариуцсан суурин төлөөлөгчийн газрын захирал М.Оюунгэрэл, сумын Засаг даргын орлогч Ч.Ганзориг, Мөнхтолгой багийн Засаг дарга Д.Батмягмар нар болон багийн малчид оролцжээ.

 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр азтан шалгаруулах сугалаатай шинэ дугааруудыг борлуулсан байна. Ингээд супер шагнал гэр интернэтийн эзнээр малчин Б.Цэвээнжав, бүтэн жилийн үнэгүй ярих эрхээр малчин С.Ариунаа нар тодорч азын шагналаа гардсан байна. 

相关新闻