СЭЛЭНГЭ: "Өсвөрийн аврагч" бүлгийн гишүүдийг чадавхжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Болзошгүй гамшиг,
аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх.
Мөн эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран
хамгаалах. Цаашлаад анхны тусламж үзүүлэх мэдлэг,
чадварыг эзэмшүүлдэг сургалтыг аймгийн ОБГ-ын “Аврагч мазаалай”
сургалтын танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Уламжлалт энэхүү сургалтад
энэ удаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 6
сургууль,
"Спорт"
сургууль болон Шаамар сум, Дулаанхаан, Бугант тосгоны “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүд
хамрагдлаа. Хүүхдүүд сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн анхны тусламж
үзүүлэх мэдлэг чадварыг олж авчээ. Мөн сурагчдад
танхимын сургалтаар
олж авсан мэдлэгийг нь бататгаж,
дадлага сургууль
хийлгэсэн нь тус
сургалтыг улам үр дүнтэй болгож өгчээ.
Дээрх чадавхжуулах сургалтыг “Дэлхийн зөн
Монгол” ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөр, аймгийн Улаан загалмайн хороотой
хамтран зохион байгуулжээ.