БНАСАУ ойрын зайн тусгалт баллистик пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-11-09 15:50:27

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт нэг баллистик пуужин харвасан талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлэв.


Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ-ын Өмнөд Пёнган мужийн Сукчон бүсээс 15:31 цагийн орчимд пуужин харвасан байна.


Даваа гаргаас БНСУ компьютерийн загварчлал дээр суурилсан “Taegeuk” хэмээх дөрвөн өдрийн сургуулилалтыг эхлүүлсний дараа дээрх туршилтыг явуулжээ.


Өнгөрсөн долоо хоногт Пёньян БНСУ, АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан зургаан өдрийн сургуулилалтыг эсэргүүцэн Япон тэнгис, Шар тэнгисийн чиглэлд 30 гаруй пуужин харвасан юм. 

相关新闻