СЭЛЭНГЭ:“Соёлын бүтээлч сар”-ыг үр дүнтэйгээр зохион байгуулахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол
Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”
үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж албан ёсоор нээлээ.
Өнөөдөр болсон эл үйл ажиллагаанд аймгийн төвийн төр төсвийн
байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
“Соёлын бүтээлч сар” үйл ажиллагааг
өргөн цар хүрээгээр харж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хамтарч
нэгдэн, үр дүнтэйгээр зохион байгуулахыг аймгийн дарга
нийт байгууллагад уриаллаа.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ
сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс “Соёлын бүтээлч
сар” нэг өнгө төрх, нэгдмэл агуулгын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг
бэхжүүлэх. Цаашлаад түүх, соёлоо сурталчлан
таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалаар дамжуулан орон
нутгийн тогтвортой хөгжлийг хангах эрхэм зорилгын дор нэгдлээ.