Германчуудын хийн хэрэглээ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-10-21 12:05:25

БЕРЛИН. /DW/. Германд өнгөрсөн долоо хоногийн хийн хэрэглээ 2018-2021 оны мөн үеийнхээс 31 хувиар буурсан гэж Холбооны сүлжээний агентлаг мэдээлжээ. Энэ нь цаг агаар улирлын энэ үед үзэгдэж байгаагүйгээр дулаарснаас гадна хэрэглэгчдийн ухамсар нэмэгдэж байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэлж байна.


Bundesnetzagentur” агентлагийн мэдээлэлд дурдсанаар, өрх, хөнгөн үйлдвэрүүд өнгөрсөн долоо хоногт 2018-2021 оны дунджаас бага хий хэрэглэсэн бөгөөд өмнөх долоо хоногт мөн ийм үзүүлэлт ажиглагдаад байжээ. Тус агентлагийн дарга Клаус Мюллерын ярьснаар, энэ оны 41 дэх долоо хоногт өрхүүдийн хийн хэрэглээ өмнөх жилүүдийнхээс 31 хувиар буурчээ.


Германы баруун нутгийн Бонн хотод мэдээлэл өгөх үеэрээ К.Мюллер, Герман Украины дайнаас Европын хийн нийлүүлэлтэд учрах нөлөөг үл харгалзан өвлийг ноцтой асуудалтай тулгарахгүйгээр даван туулахаар байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн хийн хэрэглээнд хэмнэлт гарч байгааг сайшаажээ. “Bundesnetzagentur”-ын мэдэгдэлд мөн Германд сүүлийн үед цаг агаар харьцангуй дулаан байгааг онцолсон байна. 

相关新闻