Трамп: Харвард 500 сая доллар төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-01 11:21:38

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 1 /TASS/. АНУ-ын засаг захиргаатай үүсээд буй маргааныг шийдвэрлэхийн тулд Харвардын их сургууль 500 сая орчим ам.доллар төлж, мэргэжлийн сургуулиудад хүмүүсийг хиймэл оюунтай ажиллах чадварт сургах хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай Д.Трамп мягмар гарагт мэдэгдсэн байна. 


"Тэд ойролцоогоор 500 сая доллар төлөөд мэргэжлийн сургуулиудыг нээж, хүмүүсийг хиймэл оюунтай хэрхэн ажиллах, мөн бусад олон зүйлд сургана. Бидэнд мэргэжлийн сургуулиудад мэргэшсэн хүмүүс хэрэгтэй байна" гэж тэрбээр Зууван танхим болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд хэлжээ. 


Харвардын их сургуулийн удирдлагууд Д.Трампын дээр мэдэгдэлд одоогоор тайлбар өгөөгүй байна. 


АНУ-ын засаг захиргаа, Харвардын их сургууль хоорондын маргаан хавраас эхэлжээ. Д.Трамп өнгөрсөн дөрөвүгээр сард тус их сургуулийн татвараас чөлөөлдөг статусыг хүчингүй болгоно гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Боловсролын яам Харвардын их сургуулийн хөтөлбөрүүдэд төрөөс олгох ёстой 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт болон 60 сая ам.долларын урт хугацааны гэрээнүүдийг царцаасан байна. Үүнээс өмнө АНУ-ын засаг захиргаа сургуулийн бодлогод өөрчлөлт оруулахыг шаардаж, еврей гаралтай оюутнуудыг үзэн ядалтаас хамгаалахад чиглэсэн гэж тайлбарлаж байв.

相关新闻