Малид энхийг сахиулагчид руу халдсаныг зэмлэн буруушаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Xinhua/.
Мягмар гарагт Мали дахь НҮБ-ын энхийг сахиулах хүчний эргүүлийн эсрэг гар
хийцийн тэсрэх бөмбөг ашиглан халдсаны
улмаас Чадын дөрвөн энхийг сахиулагч амиа алдсан явдлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эрс зэмлэн буруушаалаа гэж түүний
хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
НҮБ-ын энхийг сахиулагчдыг онилсон халдлага нь олон улсын
хууль тогтоомжийн дагуу дайны гэмт хэрэг болж болзошгүйг Ерөнхий нарийн бичгийн
дарга сануулжээ. Тэрбээр Малийн
эрх баригчдад халдлага үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохын төлөө хүчин чармайлт гаргахыг уриалсан гэдгийг хэвлэлийн төлөөлөгч
Стефан Дужаррик уламжилсан байна.
А.Гутерриш мөн НҮБ Мали улсын ард түмэнтэй эв санааны хувьд нэгдмэл байгааг дахин нотолжээ. Мөн Чад улсын Засгийн газар, ард түмэн хийгээд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, халдлагад өртөн шархадсан энхийг сахиулагчдад хурдан эдгэрэхийг хүссэн байна.