СЭЛЭНГЭ: Шороонд дарагдсан 2 иргэнийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-16 23:20:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан 4 дүгээр багийн 2 дугаар хэсэгт хоёр хүн шороонд дарагдсан дуудлагаар аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид шуурхай ажилласан байна.

Дуудлагын дагуу газар дээр нь очиход бохирын шугамын ажил хийж байсан хоёр иргэн 2 метрийн гүнтэй нүхэнд дарагдсан байв.

Аврагчид шуурхай ажиллаж, иргэн М, У нарыг шороон дороос эсэн мэнд гарган авчээ. Ингээд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.

 

相关新闻