СЭЛЭНГЭ: 10 хоногийн нүүрсний нөөцтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын төвлөрсөн
дулаанд холбогдсон албан байгууллага, айл өрхийн халаалтыг өнөөдрөөс өгч байна.
Аймгийн төв
Сүхбаатар сумыг халаалт дулаанаар хангадаг “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын бэлтгэл ажлын бодит нөхцөл байдалтай
аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог өнөөдөр
танилцлаа.
“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын
хамт олон 4 дүгээр сараас эхлэн засвар үйлчилгээний ажлаа эхлүүлж, өвөлжилтийн
бэлтгэлээ хангаад байгаа. Ингээд
төлөвлөсөн ёсоор өнөөдөр галлагаагаа эхлүүлж байгаа ажээ.
Галлаж эхэлснээс хойш бүрэн жигдэртлээ хэсэг хугацаа зарцуулна
гэдгийг тус үйлдвэрийн мэргэжлийн инженерүүд хэлж байлаа.
Байгууллагын зүгээс нүүрсний гэрээгээ Багануурын уурхайтай хийсэн бөгөөд талбайд 10 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа ажээ.
