СЭЛЭНГЭ: Сэлэнгийн баг тамирчид анх удаа тэргүүн байрт шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Алтан
гадас одонт, АБТА, БТТА Н.Аюугийн нэрэмжит Өсвөр үеийн
кросс гүйлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг
суманд энэ сарын 13-ны
өдөр амжилттай боллоо.
Тэмцээнд Улаанбаатар
хотын Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Дорноговь, Төв, Дорнод, Орхон,
Дундговь, Сэлэнгэ аймгийн өсвөрийн 150 гаруй тамирчин оролцож хурд, хүчээ сорилоо.
Энэхүү тэмцээнд Сэлэнгэ аймгийн Г.Гантөмөр дасгалжуулагчтай
баг тамирчид амжилттай оролцож, анх удаа багаараа тэргүүн байрт шалгарсан амжилтыг
үзүүлжээ.
Тус тэмцээний
12-13
хүртэлх охидын 1200 м-ийн
зайн төрөлд Х.Хулан 4-р байр, хөвгүүдийн 1200 м-ийн зайн төрөлд Г.Халиунболд дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн байна.
Мөн 14-15
хүртэлх насны охидын
1500 м-ийн
зайн төрөлд М.Мөнхжин дэд байр, хөвгүүдийн 1500 м-ийн зайн төрөлд Д.Ууганбаяр аваргын алтан медаль, Ж.Азжаргал мөнгөн
медаль тус тус хүртжээ. Мөн 16-17
хүртэлх хөвгүүдийн 3000 м-ийн
зайн төрөлд Э.Тэлмэн
алтан медаль хүртжээ.