СЭЛЭНГЭ: Өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өсвөр үеийн кросс гүйлтийн улсын
аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд болж байна.
Алтанбулаг сумын ерөнхий
боловсролын сургуулийн зүгээс аймаг орон нутагтайгаа хамтран түүхт 100 жилийн
ойгоо угтаж АБТА Н.Аюу агсны нэрэмжит өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга
шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаа юм.
Тэмцээний
нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга
Б.Оюун, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
Гавьяат багш н.Зоригтбаатар, Гавьяат багш, ОУХМ Х.Батмөнх болон Н.Аюу агсны гэр
бүл үр хүүхэд оролцож өсвөрийн тамирчдад амжилт хүсч, сэтгэлийн өргөл өргөлөө.
Нээлтийн
үеэр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зүгээс тамирчдадаа ая дууны
мэндчилгээ дэвшүүлсэн бол зарим багш дасгалжуулагчийг шагнаж, урамшуулан хөдөлмөр зүтгэлийг нь
үнэллээ.