СЭЛЭНГЭ: Номгон тосгонд хүнсний үйлдвэр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-06 14:41:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тосгоны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий шинэ хүнсний үйлдвэр нээлтээ хийжээ.   

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгонд байгуулсан энэхүү үйлдвэрийг Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-ийн 100 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаар босгожээ.

 

Тус үйлдвэрт бууз, банш бэлтгэх, хүнсний ногоо даршлах, пакетлах, гүн хөлдөөх, нарийн боов үйлдвэрлэх зэрэг үйлдвэрлэлийг явуулах аж.

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэгтэйгээр Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэхүү хүнсний үйлдвэрийн төсөл ажил болжээ.



相关新闻