СЭЛЭНГЭ: Иргэдийн хашаандаа хэрэглэж байгаа худгийн ус стандартын шаардлага хангахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн МХГ-аас Сүхбаатар сумын өнгөн хөрсний усанд жил бүр тогтмол хими, нян судлалын шинжилгээ хийдэг байна. Энэ нь усаар дамжин
халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлж,
эрүүл, аюулгүй ундны ус хэрэглэх
зорилготой.
Аймгийн Мэргэжлийн хяналтын
газрын Итгэмжлэгдсэн лабораториос Сүхбаатар
сумын гэр хорооллын айл өрхийн хэрэглэж байгаа ундны ус, худагт шинжилгээ хийжээ.
Энэ удаагийн шинжилгээнд Сүхбаатар сумын 5, 8-р багийн гэр
хорооллын 10 айл өрхийн 20 худгийг хамруулсан
байна. Эдгээр усны дээжид хими, нян судлалын шинжилгээг 150
үзүүлэлтээр хийжээ.
Ингэхэд 11 усны дээж,
22 үзүүлэлтээр MNS0900:2018
болон эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй
байдлын үнэлгээний стандартын шаардлага хангаагүй гарсан
байна. Нийт шинжилсэн усны дээжийн 55,0 хувь нь кальци, магни,
хатуулаг, аммони, фторид зэрэг үзүүлэлтүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс их.
Мөн гэдэсний савханцар болон нянгийн бохирдолтой байжээ.
Иймээс холбогдох иргэдэд усны шинжилгээний үр дүнг, зөвлөмжийн хамт хүргүүлэн
ажилласан байна.