СЭЛЭНГЭ: Шинэ хичээлийн жилд хүүхэд, багш нарынхаа тасралтгүй хөгжлийг ханган ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуульд 22800 гаруй сурагч суралцана. Эдгээрийн 2368 бяцхан үрс эрдмийн их танхимд хөл тавьж, 1 дүгээр ангид элсэн орлоо. Мөн цэцэрлэгт 7100 хүүхэд хамрагдаж байна.
Монгол
Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд Зөвлөх багш нарын үүрэг оролцоог нэмэгдүүлж, бусдадаа буюу сургууль хамт олон, аймаг,
дүүргийн багш нартаа үлгэрлэдэг байх зарчимд шилжиж байгаа аж. Энэхүү шинэ алхмын хүрээнд БШУЯ-наас улсын хэмжээнд 10 орчим зорилт дэвшүүлжээ.
Сэлэнгэ аймгийн боловсролын салбар
дээрх зорилтын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд "Хүүхдийн болон багшийн бүх талын тасралтгүй хөгжлийг хангахад хамтран
ажиллах" зорилтыг дэвшүүлжээ. Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараах 5 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал:
-Суралцагчдыг сургууль, цэцэрлэгтээ айдасгүй, амар тайван суралцаж,
суралцахуйн хоцрогдолгүйгээр эрүүл, аюулгүй, тэгш хүртээмжтэй орчинд сурч
хөгжих боломжийг бүрдүүлж, "Чадварлаг багш" "Сургалтын
байгууллага-тоног төхөөрөмж" үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх,
-Сургалтын
байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэлд суурилан тасралтгүй хөгжих олон
хэлбэрт сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж, менежментийг сайжруулах,
-Багш, ажилтан бүр
ёс зүйн хэм хэмжээ шаардлагыг мөрдөж, төсвийг төлөвлөх, үр ашигтай зарцуулахад
идэвх санаачилгатай оролцох,
-Ахлах ангийн
суралцагч технологийн дэвшлийг ашиглан орон зайнаас үл хамааран хичээлээ сонгон
судлах тэгш боломжийг хангаж, багш бүр ээлжит хичээлийн цахим контентын санг
бүрдүүлэхэд оролцох, бүтээлчээр ашиглах,
-Мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, зөвлөх, тэргүүлэх багшийн манлайлал, үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг дээрх 5 зорилтыг багш бүр ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх юм.
