СЭЛЭНГЭ: Н.Лхагвадорж: Хүүхэд, багшийн тасралтгүй хөгжлийг хангаж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-01 13:30:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж мэндчилгээ дэвшүүллээ.


Тэрбээр, Өөдөө заяатай өргөн Сэлэнгэ нутгийнхаа нийт багш, оюутан, сурагч, эцэг эхчүүд Та бүхнийхээ амар мэндийг эрж, хүчирхэг Монголын ирээдүй болсон цог жавхаа дүүрэн иргэдийг бэлтгэн гаргах хамтын их үйлсэд амжилтын дээдийг хүсч мэндчилье. 2022-2023 оны хичээлийн жилд манай аймгийн ерөнхий боловсролын сургуульд 22800 гаруй сурагч суралцах бол 2368 бяцхан үрс маань эрдмийн их танхимд хөл тавьж 1 дүгээр ангид элсэн орж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэгт 7100 хүүхэд хамрагдана.


Сэлэнгэ аймгийн боловсролын салбар 2022-2023 оны шинэ хичээлийн жилд "Хүүхдийн болон багшийн бүх талын тасралтгүй хөгжлийг хангахад хамтран ажиллах" зорилтыг дэвшүүлсэн. 2016 оноос өнөөдрийг хүртэлх 6 жилийн хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан 16 сурагч, 13 багшид тухай бүр мөнгөн дэмжлэгийг олгож сургах, сурах үйл ажиллагааг нь урамшууллаа. Энэ дэмжлэг цаашид ч үргэлжлэх болно. Сурган хүмүүжүүлэх, сурч мэдэх эрдмийн их аян гэгээн тунгалаг байг ээ” хэмээжээ.

相关新闻