О.Ууганбаатар тэмцээнээ өндөрлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-10 08:36:37

Зуны олимпийн XXXI наадмын эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 81 кг жинд ОУХМ О.Ууганбаатар Египетийн бөх Мохамед Абделаалтай таарч ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Дэлхийд чансаагаараа 19 байрт эрэмблэгдэж буй О.Ууганбаатар эхний тойрогтоо гоц мөргөөд байсан юм. Түүний өрсөлдсөн эрэгтэй 81 кг-д нийт 33 бөх барилдаж байгаа юм.

О.Ууганбаатар нь 1988 оны хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд мэндэлсэн. Тэрбээр, -2013, 2015 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2015 оны Багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Ч.Ариунболд

相关新闻