Улаангомд болсон үерийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУвс аймгийн Улаангом сумын нутагт энэ сарын 7-нд болсон үерийн улмаас үүссэн гамшгийг арилгахаар аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газраас нийт 114 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.
Тухайлбал, Аймгийн Засаг даргын тамгын газрын 10, Онцгой байдлын газраас 35, Цагдаагийн газраын 45 албан хаагч, Хилийн цэргийн 0245-р ангийн 20 албан хаагч ажилласан байна. Ингэхдээ Улаангом сумын Галданбошготын 7 давхарын граж, “Элбэг плаза” төв, “Хос өргөө” орон сууц, 2-р 10 жил орчмын гэр хороолол орчмоос нийт 5091 тонн ус соруулж зайлуулсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Үерийн улмаас Улаангом сумын найман багийн 500 гаруй айл усанд автаж, 10 айл усанд урссан юм. Аймгийн Онцгой комиссоос хохирол тогтоох ажлын хэсгийг байгуулж газар тариалан, мал аж ахуй, гэр хорооллол, зам, барилга байгууламж, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт гэсэн ангиллаар ажиллаж байна.
Мөн тус сусын 3, 4, 5, 7, 10 дугаар багийн нийт 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн 5-р багийн нутаг наадмын талбай орчмын нэг километр далан шуудууг сэргээн засварлах, усны гольдролыг өөрчлөх ажлыг зохион байгуулаад байгаа аж.
Ч.Ариунболд