Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНИТХ-аас “Нийслэлийн нийгэм - эдийн засгийн зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 10-нд “Иргэний танхим”-д зохион байгуулах болжээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 - 2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, “Нийслэлийн нийгэм - Эдийн засгийн зорилт” бодлогын бичиг баримтад иргэдийн саналыг тусгах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буй юм. Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй оролцож, нийслэлийн харъяа байгууллагуудын мэргэжилтнүүдийн судалгаа, мэдээллийг сонсох аж. Нийслэлийн удирдлагууд уг хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус хэлэлцүүлэг нийслэлийн иргэдийн санал бодлыг солилцох, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор байгуулж буй “Иргэний танхим”-д болох анхны хурал юм. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй бөгөөд ирж амжаагүй иргэд өөрсдийн санал хүсэлтээ “Иргэний танхим”- ын ажлын албанд илгээх боломжтой аж.
М.Үүрийнтуяа