Сэлэнгэ аймагт нөхөн болон дахин сонгуулийг энэ сарын 19-нд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа нөхөн
болон дахин сонгууль болох талаар мэдээлэл өглөө.
Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг, Жавхлант, Мандал, Орхонтуул, Сайхан, Хушаат, Хүдэр,
Цагааннуур гэсэн 8 сумын 12 хэсгийн хороонд нөхөн болон дахин сонгуулийн санал
хураалтыг энэ сарын 19-ний өдөр явуулах юм. Үүнээс Орхонтуул суманд аймгийн ИТХ-ын
төлөөлөгчийг сонгох сонгууль болно. Харин бусад суманд сумын ИТХ-ын
төлөөлөгчийг сонгох сонгууль зохион байгуулах ажээ.