БХИС ирэх 10 дугаар сард 95 нас хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБатлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг Батлан хамгаалах Их сургууль /БХИС/-ийн түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна.
Сургуулийн хамт олон түүхт ой угтсан олон бүтээлч ажил хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд түүхэн өдрөө ирэх аравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавъяаны улаан тугийн одонт БХИС нь анх 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байуулагдсан Монгол Улсын мэргжэлийн боловсролын ууган сургуулиудын нэг юм.
Тус сургуулийн анхны захирлаар Зөвлөлтийн мэргэжилтэн П.М.Толпыгин, монгол захирлаар нь Л.Дарьзав нар ажиллаж байсан түүхтэй. Түүхэн он жилүдэд эх орноо батлан хамгаалах үйлсэд болон энх цагийн бүтээн байгуулалтанд олон мянган мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас БНМАУ-ын баатар, генерал, офицер, УИХ-ын гишүүд, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн, олон арван алдар цолтон, гавъяатнууд олон аравыг төрүүлсэн билээ.
Д.Өлзий