Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг туршлага судлуулан сургаж, мэргэшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-08 08:24:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденовтой албан уулзалт хийж, хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоонд иргэдээ хамруулан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Буриад улсад сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан цөмийн оношилгооны төв ажиллаж эхлээд байгаа аж. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтан ажиллагсдыг туршлага судлуулан сургаж, мэргэшүүлнэ

Мөн "Тэрбум" мод аяны хүрээнд байгаль орчин тэр дундаа ой мод үржүүлгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэхүү ажлын хүрээнд Буриад Улс жил бүр нарсны суулгац нийлүүлэх аж. Мөн салбарын ажилтан ажиллагсад харилцан туршлага судалж, мэргэших юм байна.


相关新闻