Бөхчүүдэд цол, чимэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-06 14:05:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/237 дугаар захирамжаар 2021 оны аймгийн бөхийн цол олгож, эрэмбэ тогтоох 128 бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол, чимэг олголоо.

Хүчит 128 бөхийн барилдаанд Сайхан сумын харьяат "Таван-Хан" бөхийн дэвжээ, "Буян намсрай" ХХК-ийн бөх сумын заан О.Төрбат 6 давж үзүүрлэсэн тул Аймгийн заан цол, Мандал сумын харьяат сумын заан С.Одхүү 5 даван шөвгөрсөн тул Аймгийн начин цол, Хүдэр сумын харьяат "Таван-Хан" дэвжээ, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Алдар спорт хороо, "Баатар дулаан хан" ХХК-ийн бөх, аймгийн арслан Д.Төрболд 7 давж түрүүлсэн тул Хурц чимэг, Мандал сумын харьяат "Таван-Хан" дэвжээний бөх, аймгийн харцага Х.Наранбаяр 5 давж шөвгөрсөн тул Улам нэмэх чимэг тус тус олгож, үнэмлэхийг нь гардуулан өглөө.

相关新闻