"Төсвийн шинэтгэл-2022" уулзалт, сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-06 12:43:10

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд боловсролын төсвийн шинэчлэлийн эрх зүйн хэрэгжилтийг түгээн дэлгэрүүлэх "Төсвийн шинэтгэл-2022" уулзалт, сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Уулзалт, сургалтад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын албаны хүмүүс оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж уулзалт, сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Төсвийн шинэтгэлийн хүрээнд юу нь болж, юу нь болохгүй байгааг, цаашид анхаарах асуудал юу байгааг та бүхэн сайн ярилцаж, БШУЯ-ны ажлын багт саналаа тусгуулан, уулзалт, сургалтаа тодорхой үр дүнд хүргээрэй. Мөн удахгүй болох элсэлтийн шалгалтдаа амжилттай бэлтгэж ахиц дэвшлийг бий болгохыг хүсье" гэдгийг онцгойлон тодотголоо.

Энэхүү уулзалт, сургалтын үеэр ажил мэргэжилдээ ахиц дэвшил гарган, тодорхой шалгуурыг хангаж, "Монгол Улсын зөвлөх багш"-ийн зэргийг шинээр авсан 7 багшид үнэмлэхийг нь албан ёсоор гардуулан өглөө. Мөн БШУЯ-ны "Жуух бичгээр"-ээр зарим багш нарыг шагналаа.

Уулзалт, сургалтад аймгийн боловсролын салбарын 300 гаруй төлөөлөл оролцож байна.



相关新闻