Туркт ковидын эсрэг сүүлийн хязгаарлалтыг цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНКАРА. /Anadolu/. Турк улсад коронавирусний халдвартай холбоотойгоор тогтоосон сүүлийн хязгаарлалтыг цуцалж, амны хаалт заавал зүүх шаардлагагүй болсныг тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ.
"Гурав дахь өдрөө дараалан өдөрт мянга хүрэхгүй халдварын тохиолдол бүртгэгдсэн. Хэрэв хүсвэл нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүхгүй байж болно. Эмнэлгүүдээс бусад газарт амны хаалт заавал зүүх шаардлагагүй. Гэхдээ өнгөрсөн туршлагаас харахад "нийтийн тээврийн хэрэгсэл болон хүн ихтэй газруудад амны хаалт зүүсэн нь дээр" гэж сайд твиттер хуудсандаа бичсэн байна.
Өнгөрсөн хоногт Туркт коронавирусний халдварын 864 шинэ тохиолдол илэрч, хоёр хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам ням гарагт мэдээлжээ.
Гурван өдөр дараалан өдөрт мянга хүрэхгүй тохиолдол бүртгэгдвэл ковидын эсрэг хязгаарлалтыг цуцалж магадгүй гэж Туркийн удирдагчид урьд нь мэдэгдэж байсан юм. Дөрөвдүгээр сарын сүүлчээр тус улсад нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлгийн байгууллагуудад амны хаалт зүүх журмыг хэвээр үлдээх шийдвэр гарсан. Харин ихэнх хязгаарлалтыг гуравдугаар сард цуцалсан байна.