УИХ-ын Ээлжит бус чуулган зарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Намрын чуулганаас өмнө Ээлжит бус чуулган зарлаж, зарим асуудлыг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр мэдэгдлээ.
Ээлжит бус чуулганаар өмнөх УИХ-аар хуульд заасан хугацаанд батлагдаагүй үлдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2016 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
Мөн Төсвийн тодотгол буюу Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах аж. Төсвийн тодотгол хийх хүртэл улсаас олгодог Хүүхдийн мөнгө, Сайн хувьцаа хөтөлбөрийн санхүүжилт түр зогсоод байгаа юм.
УИХ-ын намрын чуулган хуулийн дагуу 10 дугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийнэ. Харин Ээлжит бус чуулганыг наймдугаар сарын сүүлээр зарлах магадлалтай байгаа юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ