Хүнс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ажлаа хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд өнөөдөр тамгыг шилжүүлж, ажлыг нь хүлээлгэн өглөө.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, “Хөдөө аж ахуй салбар нь Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн гол салбар. Энэ салбарт тодорхой хэмжээнд өсөлт, дэвшилт гарч байж Монголчуудын ахуй амьдрал дээшилнэ. Удахгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдана. Энэхүү мөрийн хөтөлбөрт Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй малчид, тариаланчдын амьдрал ахуйг дээшлүүлэх олон сайхан заалтууд оруулж салбарын хөгжлийг өөд өргөнө гэдэгт итгэж байна ” гэв.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Монголчуудын амьдралын үндсэн хэв маяг, Монголын хөгжлийн гол тулгуур болсон Хөдөө аж ахуйн салбарыг удирдах болсондоо баяртай байна. Маш их өндөр үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарлаж байна. Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй, урьд өмнө ажиллаж байсан хашир туршлагатай үе, үеийн удирдлага, ахмадуудтай уулзаж ажлаа эхлүүлнэ. Их өндөр хариуцлагатай албыг хичээж, зүтгэж, олон сайхан шинэлэг ажлуудыг хийж, Хөдөө аж ахуйн салбарт бодлогын, үйл ажиллагааны эрс шинэчлэл хийж ажиллана” хэмээн тодотголоо.
Б.Заяа