Улсын олимпиадад оролцох багш, сурагчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-06 23:17:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит Монголын Математикийн 58 дугаар олимпиадын хоёрын даваа амжилттай болж дууслаа. Тус олимпиадыг аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан бөгөөд амжилттай оролцсон багш, сурагчид Улсын олимпиадад оролцох эрх авдгаараа онцлогтой.

Энэ удаагийн олимпиадын 9 дүгээр ангийн сурагчдыг Мандал сумын “Билиг ДБ” сургуулийн сурагч Д.Номин-Эрдэнэ, Мандал сумын Хэрх тосгоны ЕБС-ийн сурагч О.Мөнхчимэг, Мандал сумын 3 дугаар сургуулийн сурагч Т.Энхтуяа нар тэргүүлсэн байна. Харин 10 дугаар ангийн сурагчдыг Мандал сумын “Билиг ДБ” сургуулийн сурагч О.Хүслэн, Мандал сумн Хэрх тосгоны ЕБС-ийн сурагч О.Золбоо, Мандал сумын 3 дугаар сургуулийн сурагч Б.Тамир нар байлаа.

Мөн олимпиапын 11 дүгээр ангийн сурагчдыг мөн Мандал сумын “Билиг ДБ” сургуулийн сурагч О.Санчир, Мандал сумын Хэрх тосгоны ЕБС-ийн сурагч А.Буянтөгөлдөр, Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн сурагч У.Учрал нар тэргүүлжээ. 12 дугаар ангийн сурагчдыг Мандал сумын “Билиг ДБ” сургуулийн сурагч Д.Ганцэцэг, Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Содномжамц, Сайхан сумын 2 дугаар сургуулийн сурагч Л.Ариунжаргал нар шалгарчээ.

Харин багш нараас Мандал сумын “Билиг ДБ” сургуулийн захирал, математикийн багш Р.Цолмон, Сүхбаатар сумын 3 дугаар сургуулийн багш С.Мөнх-Эрдэнэ, Мандал сумын “Билиг ДБ” сургуулийн багш Д.Тодмагнай тус тус тэргүүлж улсын уралдаанд оролцох эрхээ авчээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс Улсын олимпиадад оролцох дээрх багш, сурагчдын зардлыг шийдвэрлэж, оюун билгийг нь дэмжин ажиллах ажээ. 

相关新闻