СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 435 ээж "Алдарт эх"-ийн одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-01 19:26:47

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн I, II зэргийн одон гардууллаа.


Сэлэнгэ аймгийн зарим иргэдийн шагналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, Засаг дарга Н.Лхагвадорж, сумын удирдлагуудын хамт гардуулан өглөө.

 

Аймгийн хэмжээнд "Алдарт эх"-ийн I зэргийн одонгоор 90 ээж, II зэргийн одонгоор 435 ээжийг шагналаа.

 

Аймгийн төв Сүхбаатар сумаас "Алдарт эх"-ийн I одонгоор 13 эх, Алдарт эхийн II одонгоор 77 эх энгэрээ мялаалаа.

 

 

相关新闻