Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-05 19:48:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 19 аймаг, 3 дүүрэг, 18 клубын эрэгтэй эмэгтэй нийт 64 багийн 1536 тамирчид оролцож байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Монголын Волейболын Холбооны Ерөнхийлөгч Ц.Чингарьд болон аймгийн ЗДТГ, Хэлтэс, агентлагууд болон баг тамирчид, волейболын спортыг дэмжигч үе үеийн тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцлоо. Тус тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын Волейболын холбоо, Сэлэнгэ аймгийн Биеийн Тамир Спортын Газар, Сэлэнгэ аймгийн Волейболын Холбоо, “Ширхэнцэг Хараа Констракшн”, "Мандал Апартмент" ХХК хамтран зохион байгуулж байна. Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн 2009, 2012 онд Сэлэнгэ аймагт болж байсан бөгөөд энэ жил гурав дахь удаагаа тус аймагт зохион байгуулж байна.

Энэ сарын 5-12-ны хугацаанд зохион байгуулах эл тэмцээн найман өдөр үргэлжлэх юм.



相关新闻