Хөвсгөлд сүүлийн 7 хоногт халдвар бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-04-01 15:05:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 7 хоногт коронавируст халдварын шинэ тохиолдол нэмэгдээгүй гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэг болон гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүн байхгүй бүгд эдгэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол нийт 22322, нас баралт 55 тохиолдол бүртгэгджээ. Батлагдсан халдварын 17,9 хувь нь бага насны хүүхэд буюу 15-аас доош насныхан, 6,9 хувь нь  65-аас дээш насны иргэд эзэлж байгаа ажээ.


相关新闻