МАН үлдсэн дөрвөн сайдын нэрийг тодруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Мэргэжлийн Засгийн газрын үлдсэн 4 сайдын нэрсийг тодруулжээ.
Морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдад, Эрчим хүчний дэд сайд асан Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярыг Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.
Горилогчдын асуудал одоо УИХ дахь МАН-ын бүлгийн түвшинд яригдах юм.
Б.Туул