Сүхбаатар аймагт дауны синдромтой 13 иргэн бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-03-21 16:57:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дауны синдромтой иргэдийн эрхийг хамгаалах Дэлхийн өдөр. Сүхбаатар аймагт дауны синдромтой 13 иргэн байдаг бөгөөд тэднээс цэцэрлэгт нэг, Насан туршийн боловсрол төвийн сургалтад нэг хүүхэд хамрагддаг байна.

НТБТ-д эдгээр хүүхдүүдэд зориулсан сургалтын тусгай хөтөлбөр гэж байдаг ч ихэвчлэн урлаг, спортын төрлийн хичээлээр дамжуулж мэдлэг олгодог. Учир нь эдгээр хүүхдүүд уншиж бичих чадварыг 100 хувь эзэмших боломж маш бага, боломжтой гэж үзэхэд ажиллагаа, багшаас нарийн мэдлэг, ур чадвар шаардах учир орон нутагт хэрэгжүүлдэггүй юм байна. Өөрөөр хэлбэл тусгайлан бэлтгэгдсэн багш байдаггүй аж.


相关新闻