Энэ сарын 22, 24, 25-нд говийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-21 13:57:25

Баянхонгор /МОНЦАМЭ/.  Энэ сарын 21-26-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг Баянхонгор аймгийн УЦУОША-наас ирүүллээ. Ихэнх хугацаанд говийн нутгаар салхи шуургатай байхыг тус албанаас анхааруулж байна.

Энэ сарын 23-24-нд уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 22, 24, 25-нд говийн нутгаар 9-14 м/с, зарим үед 20м/с давж ширүүсч, явган шороон шуурга шуурна. Бусад  нутгаар 5-10м/с.

22-ноос дулаарч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, тал хээрийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх аж.

相关新闻