Сөдөтийн цагаан чулуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-03-20 15:09:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Наран сумын төвөөс зүүн урагш 22 километрт Сөдөт хэмээх газарт цагаан өөхөн чулуудын гадаргуу дээр хятад үсгээр бичсэн гурван хэсэг эртний бичээс бий. Чулуун дээрх бичээсийн зарим үсгийг томоор сийлж бичсэн ба зарим үсгийг гүнзгий ухаж сийлж бичсэн байдаг. Эдгээр бичээсийг тайлж уншсан судлаачдын бичсэнээс үзвэл дээрх бичээсийг 1409, 1696 онд Монгол Улсын нутагт болсон хоёр томоохон үйл явдалтай холбогдуулан сийлж үлдээсэн ажээ.

 

1-р бичээстХу нарыг барих уулИх Мингийн эзэн хаан Ху дээрэмчдийг залхаан цээрлүүлэх их цэргийг удирдан үүгээр өнгөрөв. Юн Лэ-гийн наймдугаар он, цагаан бар жил, улаагчин тахиа жил, дөрөвдүгээр сарын тэргэл 16-ны хар хулгана өдөргэсэн бол

2-р бичээстИх цэнгийн эзэн хаан Өөлдийн Галданг залхаан цээрлүүлэх их цэргийг удирдан үүгээр өнгөрөв. Эзэн хаан бийрээр бичсэнийг хаданд сийлэв. Тэнгэрийн дор байгаа бүхэн хаан миний балчир хүүхэд Төвшитгөн тогтоосон хязгаар нутаг харш хортонгүй цэвэршиж уул ус ивээн тэтгэж, ургац өвс амтат булаг дэлгэрүүлэв. Эзэн үүгээр өнгөрөхдөө энэ чулуунд сийлүүлэв. Энх Амгалангийн 35-р он улаан хулгана жил, улаан нохой сарын дөрөвдүгээр сарын тэргэл 14-ний шаргачин гахай өдөргэжээ.

3-р бичээстЭзэн хааны дурсгалын бичээс тэнэгэр говьд илдээ ирлэж, тэнгэр ууланд жадаа үзүүрлэж эгнэгт ху нарын тосыг арилгаж, элс манхныг үүрд арилганагэсэн бичээс байдаг.

 

相关新闻