Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өвөрхангай аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хууль
зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг өнөөдөр Өвөрхангай
аймагт ажиллаж байна.
Тэрбээр Монгол Улсын Их Хурал,
Засгийн газраас баталсан бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн шинэчлэлийн
хүрээнд Өвөрхангай аймаг дахь
харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзалт хийж, ХЗДХЯ-наас
авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн мэдээллийг өглөө.
Мөн аймгийн
Цагдаагийн газрын эрүүлжүүлэн, саатуулах байрыг шинэчлэх, Уянга суманд
цагдаагийн кабон байр барьж өгөх, ШШГА, ШША, Цагдаагийн газарт автомашин,
компьютер техник хэрэгсэл нийлүүлэх, залуу алба хаагчдад гэр олгох асуудлыг
газар дээр нь шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн аймгийн улсын бүртгэл, архивын
байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ирэх онд цогцолбор барилга барьж өгөхөө
амлалаа. Төрийн үйлчилгээ авч байгаа иргэдийн
70 гаруй хувь нь улсын бүртгэл, архиваас мэдээлэл, лавлагаа авдаг. Гэтэл тус
байгууллагуудын барилга мөөгөнцөртөж, стандарт шаардлага хангахгүйд хүрсэн,
архивын лавлагаа, материал хадгалах өрөө хүрэлцэхээ байсан зэрэг нь алба
хаагчид төдийгүй иргэдэд хүндрэл үүсгэж байжээ.
Х.Нямбаатар сайд маргааш Баянхонгор аймагт
ажиллах аж.


