Дэлхий даяар хэрэглэж буй хуванцрын 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ПАРИС. /AFP/. Дэлхий даяар хэрэглэж буй хуванцрын 10 хүрэхгүй хувийг нь л дахин боловсруулж байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ мэдээлээд, үүнийг зохицуулах “уялдаа холбоо бүхий дэлхий нийтийг хамарсан шийдэлд” хүрэхийг уриалжээ.
Тус байгууллагын шинэ тайланд дурдсанаар, дэлхий нийт 2019 онд 460 сая тонн
хуванцрыг хэрэглэсэн нь 2000 оныхоос ойролцоогоор хоёр дахин өссөн үзүүлэлт
болжээ. Үүнтэй зэрэгцэн хуванцар хаягдлын хэмжээ ч мөн хоёр дахин нэмэгдэж, 353
сая тоннд хүрсэн байна.
Улмаар хуванцар хаягдлын ердөө есхөн хувь нь дахин боловсруулагдаж байгаа
бол 19 хувийг нь шатааж, 50 орчим хувь нь хогийн цэгт хаягдсаныг Францын нийслэл Парис хотод
төвтэй “OECD” байгууллагын дэлхийн хуванцар хэтийн төлөвийн тайланд цохон тэмдэглэжээ.
Энэхүү тайланг Найробид НҮБ-ын Байгаль орчны
ассамблейн чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө танилцуулж буйгаараа онцлогтой. Энэхүү үйл ажиллагааны үеэр хуванцар бүтээгдэхүүний зохицуулалттай холбоотой олон
улсын гэрээний эхлэлийг тавих төлөвтэй байна.