Арвайхээр сум ахмадуудад шахмал түлшний дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-02-19 13:40:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Арвайхээр сумын ЗДТГ, “Баянтээг түлш” ХК-иас Арвайхээр сумын ахмад настантай айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний дэмжлэг үзүүллээ.

Нийт 3 мянга гаруй ахмадад 10 мянгаад шуудай түлшийг үнэ төлбөргүй олгож, багуудын Ажлын албанаас хяналт тавин хуваарилжээ.

Арвайхээр сумын ЗДТГ-аас жил бүр ахмадууддаа түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлдэг бөгөөд энэ жил сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр хөө тортог, утаа бага, ойр ойрхон яндан хөөлөх шаардлагагүй хэрэглэхэд хялбар, сэтгэл ханамжтай байгаагаа ахмадууд хэлж байв.

相关新闻