“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт Сэлэнгэ аймгаас 17 оюутан тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт Сэлэнгэ
аймгаас 17 оюутан тэнцсэн байна.
Энэхүү хөтөлбөр нь Монгол
Улсын аймаг сум дүүрэг бүрийн шилдэг
хүүхдийг шалгаруулан бэлтгэл хөтөлбөрт хамруулан гадаадын шилдэг их, дээд
сургуульд элсэн суралцах болзлыг хангахад нь бэлтгэн улмаар суралцуулах.
Цаашлаад төгсөж ирээд орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах
зорилготой цогц хөтөлбөр гэдгээрээ онцлогтой юм.
Сэлэнгэ аймгаас дараах нэр
бүхий 17 оюутан тэнцжээ. Тодруулбал Ерөө сумын ЕБС-иас Н.Тэргэл, Сант сумаас
Ц.Намуун, Орхон сумаас Э.Мөнгөншагай, Түшиг сумаас Ц.Анугэрэл, Хүдэр сумаас
Б.Энхбаяр, Мандал сумын Хэрх тосгоноос О.Даваадалай, Сайхан сумаас
П.Саранцацрал, Хушаат сумаас М.Лхам, Шаамар сумын Дулаанхаан тосгоноос
А.Дөлгөөн, Баянголоос А.Мэндсайхан, Жавхлант сумаас Ч.Мөнхжин, Зүүнбүрэн сумаас
Г.Мөнхзул, Орхонтуулаас Т.Одмаа, Сүхбаатар сумын лаборатори 4-р сургуулиас
Э.Сугар, Алтанбулаг сумаас Ч.Минсэл, Цагааннуур сумаас С.Бүрнээбаяр,
Баруунбүрэн сумаас М.Эрдэнэ-Оюун нар шалгарсан байна.