663 иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 3530 иргэнд үйлчилснээс иргэдэд 2968 лавлагаа, ААНБ-д 258 лавлагаа гаргаж өгчээ.
Түүнчлэн сумдын улсын бүртгэгч нарын захиалгын дагуу 304 иргэний лавлагаа өгч 300 гаруй иргэнд зөвлөгөө өгсөн байна. Мөн гадаад паспорт хариуцсан улсын бүртгэгчээс ирүүлсэн 317 иргэний Үндэсний энгийн Е серийн гадаад паспортын мэдүүлгийг архивын сантай тулгалт хийн шалгаж баталгаажуулсан байна. Мөн 747 өргөдөл хүлээн авч 746 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99,8 хувьтай байна. Нийт 663 иргэнд 9770000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан бөгөөд аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, УЗН-ийн албан бичгийг үндэслэн 17 иргэнийг иргэний үнэмлэх дахин олголтыг торгуулийн арга хэмжээнээс чөлөөлсөн байна.
Завхан Б.Мягмарсүрэн