Хураалттай өвс, малын бууц шатаж байсныг унтраажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын малчин Т-ийн 7х8 метрийн хэмжээтэй агуулахад гал гарч, тус сумын ЗДТГ-ын ажилтнууд, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллан гал түймрийг унтраажээ. Агуулахад 32 /тн/ өвс, 44 шуудай тэжээл, тус агуулахын дээвэр тус тус шатаж байсан байна.
Богд сумын Буянт багийн “Бор хуруу” гэдэг газар нь аймгийн төвөөс урд зүгт 190 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т байдаг аж.
Хураалттай өвс, малын бууц шатаж байна гэсэн дуудлага 2022.02.10-ны өдрийн 01:44 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу аймгийн ОБГ-ын Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 80 км замыг туулан очсон байна.