Говийн нутгаар шуурч, нийт нутгаар хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-02-09 10:07:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд говийн нутгаар салхи шуургатай, нийт нутгаар хүйтний эрч чангарахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. 

11-нд зарим газраар ялимгүй цас орно. Салхи нийт нутгаар 4-9м/с. 10, 11-нд Алтайн салбар уулсын нутгаар 10-12м/с хүрч ширүүснэ.

Мөн хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 10-наас нийт нутгаар хүйтэрнэ.

Баянхонгор, Галуут, Байдраг, Баянбулаг, Эрдэнэцогт, Шаргалжуут 1-3 см, Бодь, Хориулт, Баянговь, Бөмбөгөр 0.0-0.7 см цасан бүрхүүлтэй байна. 

相关新闻