Гавьяатуудын шагналыг гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Монгол Улсын Гавьяат малын эмч, Гавьяат хуульчаар шалгарсан хоёр эрхмийн шагналыг Баянхонгор хотод УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 29-нд гардуулан өглөө.
Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Лувсангийн Нармандахад Монгол Улсын Малын гавьяат эмч цол тэмдгийг гардуулах үеэр УИХ-ын дахга Г.Занданшатар "Л.Нармандах нь улсад тасралтгүй 45 жил малын эмчээр ажилласан, энэ хугацаанд мал эмнэлгээ улсын тэргүүний малын эмнэлэг болгосон туршлага мэдлэгтэй, өөрийн арга барилтай, ард түмэндээ үнэлэгдсэн малын эмч " гэдгийг онцлоод шагналыг гардуулан баяр хүргэв.
Баянхонгор аймаг дахь нотариатч Данаасүрэнгийн Эрдэнэхандын хуульчаар 35 жил, нотариатчаар 25 жил улс орондоо тасралтгүй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Монгол Улсын Гавьяат хуульч цол олгожээ.
Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн ажил үйлчилгээг нийт ард иргэдэд чанартай, чирэгдэлгүй, чин сэтгэлээ зориулан шуурхай хүргэн ажилладагт талархал илэрхийлэн Данаасүрэнгийн Эрдэнэхандад Монгол Улсын Гавьяат хуульчийн цол тэмдгийг гардууллаа.
