Төрөлт багасч, нас баралт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-26 18:37:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЭМГ-ын мэдээлснээр 2020 оны жилийн эцсийн байдлаар 855 эх амаржиж, нийт 855 хүүхдийг эсэн мэнд эх барьж авчээ.  Төрөлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 34-өөр багассан байна.

Харин нас баралтын 270 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 37 тохиолдлоор өссөн аж. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл, хорт хавдрын улмаас 63 хүн нас барж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 13 бүртгэгдлээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт нас баралтын тоо болон бага насны хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн байна. Коронавирусний улмаас 24 хүн нас барсан.

2021 онд аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн тоо буурч, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсэн. Жилийн эцсийн байдлаар 156,578 удаагийн амбулаторийн үзлэг бүртгэгдсэн ба түүнээс 42.9 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 38.4 хувийг өвчний улмаас ирж эмнэлэгт хандсан иргэд эзэлж байгаа юм. Харин 13450 иргэн хэвтэн эмчлүүлсэн нь өмнөх оны үзүүлэлтээс 3000 гаруйгаар нэмэгдсэн дүнтэй байна.

Халдварт өвчний 12563 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварт сүрьеэ, салхин цэцэг өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад буурч, коронавирусээр өвчилсөн иргэдийн тоо зонхилж байна. 

相关新闻