Жаргалант, Цэцэг сум хамгийн их цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал хэвийн явж байна. Нийт нутгаар цасны дундаж зузаан 0-6 см, цасан бүрхүүлтэй байгаа юм.
2022 оны нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар ихэнх сумын нутагт цас орж, хүйтний
эрч чангарсан байна. Цас орсон сумдыг авч үзвэл, Дарви 2.3
мм, Цэцэг 2.2 мм, Жаргалант, Манхан 2.0 мм, бусад сумын нутгаар 0.2-1.3 мм цас
оржээ. Харин Дөргөн,Чандмань
суманд цас ороогүй аж.
Одоогоор Жаргалант, Цэцэг сум хамгийн их цастай байна. Өөрөөр хэлбэл, аймгийн төв буюу Жаргалант суманд цасны зузаан 6 см байгаа бол Цэцэг сумын нутаг 5 см зузаан цастай байгаа юм.
Судалгаагаар 2021 оны өвөл Ховд аймгийн нийт нутгаар дулаахан, цас багатай байв. "Өнгөрсөн зуны тухайд 7, 8
дугаар сард хур тунадас орж, бүх төрлийн мал тарга тэвээрэг авахад
цаг агаарын нөхцөл тааламжтай байлаа. Бэлчээрийн ургамлын ургалтын
байдал ихэнх нутгаар сайн гэсэн үнэлгээтэй байсан" гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.