Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. "Засагт хан" дээд сургуулийн захирал, дэд
профессор Ц.Ганчимэг, Говь-Угтаал сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалан нар хамтран
ажиллах санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд бакалавр, магистрын сургалт, алба
хаагчид, иргэдийг чадавхжуулах сургалт, оюутнуудын уртын дадлагыг суманд зохион
байгуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд сургалтын төвүүдтэй холбон зуучлах, сумын
2022-2032 оны урт хугацааны төлөвлөгөөг боловсруулахад арга зүйн зөвлөмж,
туслалцаа үзүүлэх, “Тэрбум мод” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг
үзүүлэх чиглэлээр ажиллах аж.
Мөн "Засагт Хан" дээд сургуульд сурах оюутнуудыг орон нутгийн зүгээс дэмжин сургалтын төлбөрт тус бүр 500 000 төгрөгийн
хөнгөлөлт үзүүлж, батламж гардуулжээ.
Тус сум 2022 оныг “Бүх нийтийн боловсролыг дэмжих жил”
болгон зарлаж, энэ жил иргэдийнхээ болон алба хаагчдынхаа мэдлэг боловсролыг
нэмэгдүүлэх зорилго тавин үйл ажиллагаагаа ийнхүү хэрэгжүүлж эхэллээ.