Коронавирусээр халдварлах тохиолдол нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Он гарсаар Сэлэнгэ аймагт коронавирусний халдвараар өвдөх өвчлөлийн тохиолдол маш хурдацтай нэмэгдэж байгаа талаар аймгийн ЭМГ-ын Тандалтын албанаас мэдээллээ.
Өнгөрсөн оны сүүлийн
7 хоногт өдөрт гарах тохиолдол 10-20 байсан байна. Тэгвэл шинэ он гарсаар 40-80 тохиолдол болж 4 дахин
нэмэгдсэн аж.
Мөн Сэлэнгэ аймагт сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвараар давтан өвдөх тохиолдол ихэсчээ. Иймд иргэд, олон нийтийг амны хаалтаа зүүж, олон нийтийн газраар явахгүй байх, зай барих, гараа угаах, дархлаажуулалтад хамрагдах, олон нийтээр цугласан үйл ажиллагаанд оролцохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Аймгийн хэмжээнд батлагдсан 89 тохиолдлын 33 нь аймгийн төв Сүхбаатарт байна.
Сүүлийн
24 цагт аймгийн хэмжээнд 7 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Мөн гэрээр өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж
буй иргэдээс 12 тохиолдол эдгэрсэн аж. Аймгийн хэмжээнд
дэлгэсэн ковидын 3 тасагт 58
батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байгаа бол эл өдрүүдэд эмнэлэгт нэмж
хэвтсэн 11 тохиолдол, харин
гэрийн эмчилгээнд 17 суманд 226
тохиолдол өрх, сум,
тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 32 тохиолдол нэмэгджээ. Нийт батлагдсан
тохиолдлоос жирэмсэн хоёр, 17 хүртэлх насны 10
хүүхэд, хүнд гурав, хүндэвтэр 17
тохиолдол эмчлүүлж байна.