Колорадод хэдэн зуун байшин ойн түймэрт сүйджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-12-31 12:44:40

ДЕНВЕР. /DW/. АНУ-ын Колорадо муж улсад хүчтэй салхины улмаас тархсан томоохон хэмжээний ойн түймрийн улмаас Денвер орчмын хоёр хотын олон зуун байшин сүйдэж, хэдэн арван мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.


Боулдер тойргийн цагдаагийн дарга Жо Пеллийн мэдээлснээр, эрчим хүчний шугам, трансформатороос үүссэн оч хүчтэй салхинд хатсан өвсөн дээр унаснаас түймэр гарсан байна.


Боулдер тойргийн аврах албаныхан 13 000 орчим хүн амтай Супериор хотод нүүлгэн шилжүүлэх эхний ажиллагааг явуулах үүрэг авсан гэж "Twitter" хуудсандаа мэдээлсэн байна. Дараа нь 18 мянга гаруй хүн амтай Луисвилл хотод нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлжээ.


Цагдаагийн дарга Пеллийн хэлснээр, түймэр хэдхэн цагийн дотор 650 га талбайд тархаж, 500 байшинг сүйтгэжээ.


Тэрбээр Боулдер тойрогт онц байдал зарласнаар Үндэсний гвардийг түймэртэй тэмцэхэд ашиглах боломжтой болсон байна.


Харин Колорадо муж улсын захирагч Жаред Полисын мэдэгдсэнээр, түймэр хэдхэн секундийн дотор хөл бөмбөгийн талбайтай дүйхүйц талбайг хамарчээ. Түймрийн улмаас хамгийн багадаа зургаан хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. 

相关新闻