Малын тоо толгой өмнөх оноос 10.2 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2021 оны мал тооллогын дүнгээр 4022,7
мянган мал тоолуулсан нь урд оноос 456.4 мянга буюу 10.2 хувиар буурсан
үзүүлэлттэй байна.
Малын төрлөөр адуу 270 мянга, үхэр 240 мянга, тэмээ 19
мянга, хонь 2 сая, ямаа 1493 толгойгоор тоолуулсан ба ямаа өмнөх оноос 17
хувиар буурчээ. Нийт малчин өрхийн тоо 19812 бөгөөд мянгаас дээш малтай өрх 365
байгаа нь өмнөх оноос 30 өрхөөр буурсан байна. Нийт малын тоогоор Бүрд сум
292.3 толгой мал тоолуулж тэргүүлсэн бол Баянгол сум 291.1, Хархорин сум 283.5
толгой мал тоолуулж удааллаа. Таван хошуу малаар ангилбал Бат-Өлзий сум 32.7 мянган
адуугаар, 52.3 мянган үхрээр, Богд сум 6.6 мянган тэмээгээр, 155.8 мянган
ямаагаар, Бүрд сум 182.5 мянган хониор тус тус тэргүүлэв.
Өвөрхангай аймаг 2017 онд хамгийн их буюу 5.7 сая мал
тоолуулж байсан бол 2020 оноос буурсан үзүүлэлттэй гарч байгаа юм. Энэ нь малчид
малаа зах зээлд ихээр борлуулж, малын тооноос чанарт шилжүүлж байгаатай, мөн
хээлтэгч мал цөөн тоогоор тавьдаг болсонтой холбоотой хэмээн аймгийн
Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал хэллээ.